Eguni Open
Энэхүү төсөл нь Egune chat-ийн үндсэн feature-уудыг нээлттэй эхийн (open-source) хэлбэрээр дахин бүтээх зорилготой туршилтын төсөл юм. Ашиглагдаж буй бүх хиймэл оюуны загварууд нь нээлттэй эхийнх бөгөөд:
- Том хэлний загвар (LLM): OpenAI-ийн 120B open-source загвар
- Дуу хоолой үүсгэх (Text-to-Speech): Inference endpoint ашигласан EdgeTTS
- Яриаг текст болгох (Speech-to-Text): Монгол хэлний өгөгдлөөр нарийвчлан сургагдсан Whisper загвар
Цаашид энэхүү төслийг илүү өргөжүүлж, жишээлбэл бичвэрээр зургаа дүрслэн үүсгэдэг Text-to-Image боломжийг нэмэхээр төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл та зөвхөн текстээрээ “ямар зураг хүсэж байна вэ” гэж тайлбарлаад л зураг үүсгэдэг системтэй болох юм.
Энэ жижиг нээлттэй төслөөр дамжуулан Монголын залуу үе хиймэл оюун ухаанд сонирхолтой болж, өөрсдийн төслүүдийг ойрын хугацаанд AI-ийн тусламжтайгаар бүтээх урам зориг авна гэдэгт итгэж байна.
Сайхан ашиглаарай.
Enjoy ;D